Бидний ялгаа

Байнгын тогтмол баталгаат үйлчилгээ
Оффис болон үйлдвэрт чинь цахилгааны шит, тоног төхөөрөмж, гэрэл чийдэн, компьютер техникийн гэмтэл, камер хяналтын системүүд чинь эвдрэл гарахад нэг удаагийн төлбөртэй дуудлагат засварчингаар янзлуулан хэр хугацаанд дахин доголдолгүй ажиллах вэ гэдгийг хүмүүс ихэвчлэн тооцоолдоггүйн улмаас зардал их гардаг. Үүнийг та, бидний зүгээс нэвтрүүлж байгаа ТЕХНИКИЙН АУТСОРСИНГ-ийг ашиглан өдөр тутмын эвдрэл гэмтэл сервис үйлчилгээгээ тогтмол хяналттай байлгаж хялбархан шийдэх боломжтой.

Инженер техникийн бүх шийдлийг нэг доороос
Танай байгууллагад төрөл бүрийн техникийн үйлчилгээ хэрэггүй. Бид мэдээлэл технологи, автоматжуулалт, цахилгаан, цахилгаан тоног төхөөрөмж, хяналт, хамгаалалт камерын системүүдэд тохирох хяналт тохиргоо мониторинг, засвар, үйлчилгээнүүдийг бүгдийг ТЕХНИКИЙН АУТСОРСИНГ - р шийднэ.

Бүтэн цагийн ажилтан хэрэггүй
Хэрэв та болон танай байгууллага мэдээлэл технологи, цахилгаан, дохиоллын инженерийн ажилтнаа 8 цагийн турш идэвхитэй бүтэн ашигладаггүй бол бидэнтэй хамтарч зардлаа хэмнэх бололцоотой.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн баг
Дан ганц нэг ажилтны чадвар нөөц бололцоонд найдалгүйгээр олон салбарт ажилласан туршлагатай багтай хамтарч ажиллах нь байгууллагын тань хувьд өндөр түвшинд бэлтгэгдсэн техникийн албатай болсонтой адил үр дүнд хүрэх бөгөөд урт хугацаан дахь өсөлт хөгжилтөнд хэрэгтэй.
