top of page

Аутсорсингоор орлуулбал зохих байгууллагын 5 функц

Apr 29, 2015
4 min read

Hire-or-Outsource.jpg

Маш олон аж ахуй эрхлэгчид аутсорсингоос татгалздаг учир нь тэд үүнийг илүү зардал хэмээн үздэг. Хэдий тийм боловч тэд алдагдсан боломжийн үнэ цэнээ тооцож чадахгүй байна.

Жишээ нь : Хэн нэг нь Илтгэл(Power point presentation) бэлтгэх ажилтай байсан гэж үзвэл загвар дизайнаа мэргэжлийн чадварлаг хүнээр бэлтгүүлэн өөрөө зөвхөн ярих бусдад хүргэх санаагаа бэлтгэвэл цаг хугацааг маш бага зарцуулан өөрөө бүгдийг хийснээс хэд дахин илүү үр дүнд хүрэх болно.

Тэгэхээр та өөрийн бизнесийнхээ гол үйл ажиллагаанд илүү цаг зарцуулан амжилтанд хүрч болох юм. Бизнес эрхлэгчдэд аутсорсингийн боломжууд олон байгаагаас хамгийн чухал гэж бодсон 5 салбарыг танилцуулъя.

  • Техник, мэдээллийн технологи

21-р зуунд аль ч бизнесийн салбарт мэдээллийн технологи хүчтэй түрэн орж ирсэн нь олон цаг зарцуулдаг ажиллагаа ихтэй ажлуудыг маш хурдан хугацаанд хийх боломжийг мэдээллийн технологийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ арга техникүүд орлох болсон. Энэ нь нэг талаараа бизнес эрхлэгчдэд сайшаалтай ч эдгээрийг хэрхэн зөв үр бүтээмжтэй, оновчтой ашиглах нь хамгийн чухал зүйлүүдийн нэг юм.

Жишээ нь ихэнхи байгууллагууд техникийг нь хариуцах IT инженер гэх мэргэжилтэнтэй тэр хүнээрээ бүх л асуудлыг(компьютер, сүлжээ сервер, камер хяналт, галын дохиолол, цахилгаан шит, самбар) шийдүүлэх гэсэнтэй холбоотойгоор их зардал гаргадаг.

Учир нь нэг салбарын хүнд мэдэхгүй олон зүйл гарах, туршлага дутах, багаар ажиллах боломжгүй гэх зэргээс үүдэлтэй зардлууд мөн нэг хүн шинээр ажилд авах болон солиход гарах цаг хугацаа болон үүнтэй холбоотой хүний нөөцийн зардал, цалин урамшуулал, нийгмийн даатгалын шимтгэл, аж ахуйн зардлууд болох компьютер, ширээ сандал, ажлын багаж хэрэглэл зэргээр шийдэх олон асуудлыг араасаа дагуулж байдаг. Харин аутсорсинг ашиглан байнга ажиллаад байх шаардлагагүй инженерийн ажилтнаа олон салбарт туршлагатай зардал багатай шаардлагатай үеүдэд үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн баг хөлслөн гэрээгээр ажиллуулах нь бүтээмж өсгөх, гол бизнесдээ анхаарлаа хандуулах, бизнесийн хурдыг өсгөх боломжуудыг гаргахаар байна.

Жижиг дунд үйлдвэр

Ихэвчлэн өөрсдийн гэсэн өмчит объекттой, тоног төхөөрөмж, үйлдвэрлэл хийдэг бизнесийн байгууллагуудын хувьд мөн тулгамддаг хамгийн чухал асуудлууд нь техникийн холбогдолтой доголдол, гэмтэл байдаг. Шинэ техник технологийг горимынх нь дагуу зөв ажиллуулах, техник үйлчилгээ болон сервисийг цаг тухайд нь хийх, гэх зэрэг зүйлүүд дээр монгол улсад байгууллагуудын хүний нөөцийн чадвар ихэвчлэн дутмаг байдгаас үүсэлтэй эрсдлүүд их байдаг. Энэ салбарт ч мөн адил эдгээрийг мэргэжлийн түвшинд хийдэг аутсорсингийн байгууллагууд нь цөөн тоогоор гарч байгаа бөгөөд энэ нь асуудлуудыг оновчтой шийдэх шийдлүүдийн нэг байж болно.

  • Нягтлан бодох бүртгэл

НББ – ийн салбарт аутсорсингийг өргөнөөр ашигладаг бөгөөд энэ нь тухайн компани бүртгэл тооцоо тайлангаа өөр мэргэшсэн хувь хүн байгууллагаар хийлгэнэ гэсэн үг юм. Жижиг аж ахуй нэгж байнгын орон тооны нягтлан бодогч, бүртгэлийн алба ажиллуулах нь ихээхэн хэмжээний зардалтай байдаг Тэгвэл нягтлан бодох үйлчилгээний хөлс төлснөөр удирдлага нь нягтлан бодох бүртгэлийг хөтлөх зардлаа хамгийн багадаа 50 хувиар хэмнэдэг. Манай улсад тогтмол үйл ажиллагаа явуулж буй бүртгэлтэй аж ахуй нэгжийн 80 гаруй хувь нь 1 – 9 хүн бүхий жижиг аж ахуй нэгж байдаг учир энэ төрлийн бизнесийн эрэлт хэрэгцээ их байгааг харуулж байна. Дэлхий зах зээл дээр аутсорсингийн 4 гаруй хувийг зөвхөн НББ – ын аутсорсинг эзэлж байгаа бөгөөд энэ тоо 2017 он гэхэд 8 % - д хүрэх хандлагатай байна. Энэхүү хувийг мөнгөн дүнд шилжүүлбэл / 66,170,000,000,000 ₮/ болохоор байна.

  • Банк санхүү

Банкны салбарын аутсорсинг нь манайд төдийлөн дэлгэрээгүй хэдий ч бизнес хэрэглэгчдэд чухал зүйлсийн нэг яахын аргагүй мөн юм. Тэгвэл банкны аутсорсинг гэдэг нь таныг бизнесээ эхлүүлэх, мөн өргөжүүлэхэд, санхүүгийн асуудал учирвал хаана хандах, хэрхэн хөрөнгөө босгох, зээл авах уу ? хэрхэн, яаж, хаанаас, ямар хугацаагаар, хэр их хэмжээтэй, зэрэг асуудлуудыг шийдвэрлэж өгдөг мэргэшсэн банк санхүүгийн зөвлөгөө өгч шийдвэрлэдэг хүвь хүн болон байгууллагыг хэлэх юм. Мөн л та өөрийн аж ахуй нэгж дээр ямар ч банк санхүүгийн ажилтан авахгүйгээр /хүний нөөцийн зардал 0₮/ санхүүгийн асуудлуудаа шийдвэрлүүлээд зогсохгүй, зардлаа хэмнэн үйл ажиллагааны үр ашгаа дээшлүүлж ашгаа нэмэн зах зээл дээр өрсөлдөх чадвар сайжирч байр суурь бэхжих юм.

  • Загвар дизайн

Үүнд танай байгууллагын лого, сайтын дизайн, албан бичиг зэрэг багтана. Эдгээр нь хамгийн түрүүнд танай байгууллагын нүүр царай, илэрхийлэл болж байдаг. Ихэнх аж ахуй байгууллагынхаа лого эмблем зэрэг чухал хүчин зүйлсэд анхаарал хандуулдаггүй нь харамсалтай. Тэд өөрсдөө эсвэл мэргэжлийн бус хүмүүсээр хийлгэдэг тэдгээрийн маш цөөхөн хэсэг нь л амжилттай болох магадлалтай.

Жишээ нь : Байгууллагын үнэ цэнэ, зах зээлд өрсөлдөх чадварыг унагаадаг хамгийн эхний зүйл бол бэлгэ тэмдэг буюу лого. Лого нь олон жилийн хугацаанд хуучирсан, шинэ бүтээгдэхүүн, салбар компаниудтай болсон компаний дотоод зохион байгуулалт өөрчлөгдсөн зэрэг олон шалтгааны улмаас шинэчлэгдэх шаардлага гардаг. Сайн шинэчлэлт хийхгүйгээс компани ганц логоноос хамааран маш том алдагдалд орсон тохиолдлууд олон байдаг.

Өөр баримт дурдвал Stock Logos сайтаас ирсэн мэдээллийн дагуу BP компани нь логоныхоо төлөө 2008 онд 211 сая доллар төлсөн байдаг юм байна. Эндээс үзэхэд лого нь ямар үнэ цэнэтэй чухал гэдэг нь хангалттай харагдаж байна. Мөн танай аж ахуй вэб сайт ажиллуулдаг логоноос дутахгүйгээр загвар дизайнд нь анхаарах нь чухал юм. Энгийнээр та elance.com, stocklogos.com, designcrow.com зэрэг олон сайтуудар дамжин хувь хүмүүс болон мэргэжлийн байгууллагуудтай холбогдож болно. Мөн өөрөө лого зохиох, вэбсайт хөгжүүлэх сонирхолтой хүмүүс ийм төрлийн үйл ажиллагаа явуулах боломж их байна.

  • Сошиал медиа

Сүүлийн хэдэн жилд манайд сошиал медиа тэр дундаа олон нийтийн харилцааны сүлжээ сайтууд хурдацтай хөгжиж байна. Дэлхий дээр 1200 гаруй олон нийтийн сүлжээ/сошиал нетворк/ байдаг бөгөөд улс үндэстэн болгон өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрх бүхий олон нийтийн сүлжээг ашигладаг бидний хувьд Facebook, Twitter, Linkedin, Google+ зэргийг түлхүү ашиглаж байна. Хүмүүсийн хэрэглээ өсөхийн хэрээ байгууллага аж ахуй нэгж өөрийн бизнесээ сошиал нетворкийг ашиглан хүргэх сурталчилах олон нийтэд таниулах ажлыг ихээр хийдэг болсон байна. Дэлхийд алдартай томоохон пүүс корпорацын хувьд маркетингийн зардлынхаа 40-60 хувийг зөвхөн сошиал нетворкод зарцуулан хэрэглэгчдийнхээ санал гомдлыг шийдвэрлэх түгээх хүргэх ажилд зарцуулж байгаагаас үзэхэд үнэхээр чухал асуудал болоод байна. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад мөн хүн ам ихтэй улсуудад энэ төрлийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэгдэн гарч байна.

Манайд иймэрхүү төрлийн мэргэжилтэн бэлтгэгдэж гарахгүй байга хэдий ч энэ төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд цөөхөн тоогоор гарч ирж байна.


 
 
 

Comments


Дөнгөж нийтлэгдсэн
Хамгийн их уншигдсан
Архив
Биднийг дагах
  • Facebook Basic Square
  • Twitter Basic Square
  • LinkedIn Social Icon
24/7 Өдрийн турш утас болон онлайн орчинд үнэгүй заавар зөвлөгөө аваарай. 
ЯГ ОДОО ЗАЛГА: 95950920, 88101225

Бидэнтэй холбогдоорой

  • White Google+ Icon
  • White Facebook Icon
  • White LinkedIn Icon

ИНФИКС ХХК © 2015  

bottom of page