top of page

Wi - Fi хэрхэн ажилладаг вэ ?

May 20, 2015
2 min read

Wireless21.jpg

1999 онд Wireless Ethernet Compatibility Alliance холбоо нь утасгүй сүлжээний шинэ стандартыг тогтоож, түүндээ IEEE 802.11 b Direct Sequence гэдэг нэр өгчээ.

Тухайн нэрийг олон нийтэд түгээж ашиглахад хэтэрхий урт цээжлэхэд хэцүү байснаас үүдэж Hi Fi(өндөр чанартай дууны гаралт) аас санаа авч Wi-Fi гэж өөрчилжээ.

Wi-Fi нь өндөр хурдны утасгүй интернет бөгөөд таны компьютер, рүүтэр хоёрын хооронд өгөгдөл дамжуулахын тулд радио долгионыг ашигладаг. Компьютер нь утасгүй адаптертэй байх ёстой ба энэ нь илгээгдэж буй өгөгдлийг радио сигнал руу хөрвүүлнэ. Энэ сигнал нь тайлж унших төхөөрөмж буюу рүүтэр рүү антенны тусламжтайгаар дамжуулагдана. Сигналыг тайлж уншсаны дараа утастай Ethernet холболттой интернетээр цааш илгээгдэнэ. Нөгөө талаас компьютерийн утасгүй адаптер руу ирж байгаа өгөгдөл нь рүүтэрээр дамжин уншигдаад, радио сигнал болон очно. Хэд хэдэн төхөөрөмжүүд нь нэг рүүтэрийн тусламжтай интернет холбогдож болно. Wi-Fi холболттой радио нь өмнө нь бидний хэрэглэгдэг байсан 2 замтай станц, гар утаснуудтай ижил радио долгионыг хүлээн авдаг, дамжуулдаг, 1 болон 0-ийг радио долгион руу, радио долгионыг 1 болон 0 рүү хөрвүүлдэг боловч 2,4 гега Гц эсвэл 5 гега Гц-ийн давтамжийг дамжуулдгаараа ялгаатай байдаг. Их давтамжтай байх нь илүү олон өгөгдлийг зөөвөрлөх чадвартай болдог.

Давтамжууд Утасгүй сүлжээ нь 2,4гега Гц эсвэл 5,0гега Гц двтамжийн түвшинд өгөгдөл дамжуулдаг. 802.11 сүлжээний стандартуудад:

  • 802.11а 5 гега Гц-ийн давтамжийн түвшинд өгөгдөл дамжуулна. OFDM(Orthogonal Frequency-Division Multiplexing)-ийг ашиглан рүүтэрд радио сигналууд хүрэхээс өмнө сигналуудыг жижиг сигналд хувааснаар хүлээн авах хэмжээг ихэсгэдэг. Секундэд 54мбит өгөгдөл дамжуулах боломжтой.

  • 802.11b 2,4 гега Гц-ийн давтамжийн түвшинд өгөгдөл дамжуулна. Хурд удаан. Секундэд 11мбит өгөгдөл дамжуулах боломжтой.

  • 802.11g 2,4 гега Гц дээр өгөгдөл дамжуулах боловч OFDM кодчлол ашиглан секундэд 54мбит өгөгдөл дамжуулах боломжтой.

  • 802.11 n хамгийн ихдээ 140 мбит өгөгдөл 5 гега Гц дээр дамжуулах боломжтой.

Wi-Fi уу ? 3G юу ?

Wi-Fi-ийн нэг дутагдал бол радио долгионоос хамааран Hotspot-ийн хамрах зайд л интернет холбогдож болно. Харин 3G нь Wi-Fi-тай ижил радио долгион ашигладаг утасгүй холболт бөгөөд таныг хүссэн газраасаа интернетэд холбогдох боломжийг олгодог. Ийм ч учраас илүү өртөг өндөртэй байдаг байна.


 
 
 

Comments


Дөнгөж нийтлэгдсэн
Хамгийн их уншигдсан
Архив
Биднийг дагах
  • Facebook Basic Square
  • Twitter Basic Square
  • LinkedIn Social Icon
24/7 Өдрийн турш утас болон онлайн орчинд үнэгүй заавар зөвлөгөө аваарай. 
ЯГ ОДОО ЗАЛГА: 95950920, 88101225

Бидэнтэй холбогдоорой

  • White Google+ Icon
  • White Facebook Icon
  • White LinkedIn Icon

ИНФИКС ХХК © 2015  

bottom of page